СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн С зөвшөөрөл авахын тулд 100 мянган долларын авлига өгсөн үү

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон А.Адъяасүрэн нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. 

Тэгвэл өчигдөр Улсын Ерөнхий Прокурорын байгууллагаас мэдээлэл хийх үеэрээ энэ талаар тодруулсан сэтгүүлчдийн асуултад Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбат “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Иймд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүнээр А.Адъяасүрэн тодрууллахад "Миний хувьд урьд нь хувийн хэвшилд ажиллаж байсан. Төрийн байгууллагын албан хаагч нарын ашиг сонирхол үргэлжилж байна гэж харж байна. " гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.