УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн намаасаа гадуур арав гаруй хүнийг бие даан нэр дэвшүүлжээ. Энэ нь намын дүрэмд харш тул түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэх татах үндэслэлтэй гэж Увс аймгийн МАН үзэж байна. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Таныг намаас эргүүлэн татах асуудал яригдаж байна. Увс аймагт намын дүрэмд байхгүй үйлдэл хийсэн гэж?
-Яагаад татах гэж байгааг тодруулъя.
-Намаасаа гадуур арав гаруй хүнийг бие даан нэр дэвшүүлсэн гэсэн?
-Энэ талаар мэдэхгүй гүтгэлэг байна. Намаас ямар нэгэн мэдэгдэл, бичиг ирээгүй.
-Малын хөлийн татвар авах тухай хуулийн төсөл яригдаж байгаа. Үүнийг лобби бүлэг дэмжиж байгаа юу?
-Монгол Улсын хэмжээнд бэлчээрийн даац нэлээд хомсдож ирсэн. Иймээс малын хөлийн татварыг авч тухайн суманд нь үлдээж, худаг ус гаргах гээд буцаад малчдад зарцуулаасай гэсэн байр суурьтай байдаг. Татварын хэмжээг бүс, нутгаар нь ялгавартай тогтоох хэрэгтэй гэж үзэж байгаа.
-Төсвийн төсөл дээр ямар байр суурин дээр байна вэ?
-Төсвийн алдагдал 4.8 их наяадаар батлагдсан. Эрх жилийн төсөв 2.1 их наяадын алдагдалтай орж ирж байна. 2020, 2021 онд 7 их наяд төгрөг буюу ойролцоогоор 3 тэрбум ам.долларын өр нэмж тавихаар төсөв орж ирсэн. Өр нэмэгдүүлдэг байдлыг багасгахгүй бол өнөөдрийн байдлаар 30.8 тэрбум ам.долларын өртэй боллоо.
-Таны эзэмшлийн “Хурд авто” ХХК ОБЕГ-т өндөр үнэтэй машин нийлүүлсэн гэх яриа гараад байна?
-Гүтгэлгийн чанартай зүйлс гарсан байсныг компанийнхаа залуусаас сонссон. Тендерт хоёр компани ороод нөгөө компани нийлүүлж чадахгүй гэсэн тул манай компани тендерт ялсан. Тэглээ ч 2-3 сая төгрөгийн ашиг гардаг юм байна лээ. Энэ талаарх мэдээллийг “Хурд авто” ХХК-иас тодруулах хэрэгтэй. Тэглээ ч 1996 оноос энэ бизнесийг эрхэлж, 2005 он хүртэл энэ компанийг үүсгэж байгуулж, захирлаар ажиллаж байсан. 24 жил ажиллахдаа төсөвт байгууллагад 20 гаруй машин шахахдаа тулаагүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.