СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ Беларусийн сөрөг хүчний удирдагчийг баривчлах тушаал гаргажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Беларусийн сөрөг хүчний удирдагч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Светлана Тихановскаяг ОХУ-ын нутаг дэвсгэр дээр баривчлах захирамж, тушаал гарсан болохыг Оросын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Тус яамны мэдээллийн санд "Захирамжийн үндэслэл: Эрүүгийн хуулийн зүйл анги" хэмээн тэмдэглэсэн байна.

Харин Оросын хууль сахиулах байгууллагын нэгэн эх сурвалжийн мэдээлснээр Ийм төрлийн улс хоорондын баривчлах тогтоолыг олон улсын хэмжээнийх гэж авч үздэггүй гэдгийг эх сурвалж тайлбарласан юм.

Беларусь улсад наймдугаар сарын 9-ний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үндэсний хэмжээний эсэргүүцлийн жагсаал, цуглааныг дэгдсэн. Тус улсын Сонгуулийн төв комиссын албан ёсны дүнгээс үзвэл одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 80.10 хувийн санал авч, илт ялалт байгуулсан бол түүний хамгийн том өрсөлдөгч Светлана Тихановская 10.12 хувийн санал цуглуулж, хоёрдугаарт бичигдсэн юм.

Гэвч

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.