СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьчлалыг буцаах ёстой гэж үзэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас тус дүүргийн удирдлагууд амины орон сууцны зориулалтаар газар олгосон, НИТХ-ын тогтоолоор Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчилсаныг эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийв. Д.Байдраг, П.Батхишиг нарын өгүүлж буйгаар үүний оронд дүүргийн хэмжээнд дутагдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой байсан үзэж байна.

Хан-Уул дүүрэг 2019 онд 16 хороотой байгаад энэ жил тавыг шинээр нэмж байгуулжээ. Тэдгээр хороодод хэсэг, хороо болон цагдаагийн байр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг байхгүй. Ийм байхад дүүргийн удирдлагууд амины орон сууцны зориулалтаар газар олгосныг тэд эсэргүүцэж байгаагаа хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.

"Эдгээр хороодод баригдаж байгаа орон сууцнууд мкв нь 3-4 сая төгрөгийн үнэтэй байна. Гэтэл нийтийн эзэмшлийн нэг ч газрыг дүүргийн удирдлагууд шийдэгдээгүй. ХУД-ийн удирдлагууд Дундгол дагуух ашигтай газруудын  зөвшөөрлүүдийг өгсөн байгаа нь харамсалтай байна" гэж гэж Д.Байдраг өгүүлэв. 

Мөн, Төв цэнгэлдэх хүрээлэн буюу 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах тус газрын 49 хувийг иргэн Т.Нямдаваа эзэмшдэг байсан. Гэтэл одоо иргэн Т.Нямдаваа 51 хувь, нийслэл 49 хувийг эзэмшдэг болсон. Энэ тогтоолоо цуцлах хэрэгтэй гэж тэд үзэж байгаагаа илэрхийллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
103.212.119.123

Дэмжиж бна Зөв шийдэл хүүхдүүд тоглох агаарлах цэцэрлэг сургууль гд хүртээмж муу бна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.