СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жорж Флойдын аминд хүрсэн офицер сая ам.долларын батлан даалтад суллагджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

АНУ-ын өнгөт арьст иргэн Жорж Флойдын үхэл дэлхий даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг Black Lives Matter хөдөлгөөнийг эрчимжүүлэхэд хүргэсэн билээ. Миннесота мужийн Миннеаполис хотод цагдаагийн ажилтан Дерек Шовен өнгөт арьст иргэн Флойдын хүзүүн дээр найман минутын турш өвдөглөж амь насыг нь хороосон юм.

Энэ жилийн тавдугаар сарын 25-ны өдөр болсон уг харамсалтай үйл явдлаас хойш Шовеныг онц хүнд дэглэмтэй хорих газарт баривчлан саатуулж байсан ч сая ам.долларын батлан даалтад суллагдсан талаар мэдээлжээ. Шүүхийн баримтад дурдсанаар сэжигтэн лхагва гарагийн өглөө 11:30 минутаас өмнө батлан даалтаар суллагдсан байна.

. Түүнийг хоёрдугаар зэргийн хүн амины гэмт хэрэг үйлдсэн, бусдын амь насанд халдсан хэргээр шүүхээр төлөвлөсөн байна. Хэрэг гарах үед Шовентой цуг байсан цагдаагийн гурван офицер Александр Куэнг, Томас Лэйн, Тоу Тао нар мөн ажлаасаа халагдаж, хүн амины гэмт хэрэг үйлдэхэд хамтран тусалсан хэмээн буруутгагджээ.

Дэлхий даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөнийг эхлүүлсэн Жорж Флойдын хэрэгт холбогдолтой цагдаагийн дөрвөн ажилтан ийнхүү шүүх хурал болтол сул чөлөөтэй амьдрахаар болсон байна.

Флойдын гэр бүлийг төлөөлөн ажиллаж буй иргэний эрхийн өмгөөлөгч Бен Крамп Шовеныг сулласантай холбогдуулан мэдэгдэл хийжээ. Ингэхдээ гэм буруутай этгээдийг батлан даалтад сулласан нь тун харамсалтай сануулга боллоо, бид эцсээ хүртэл Жоржийн хэргийг шударгаар шийдэхийг хүсч байна хэмээн ярьсан байна. Шүүх цагдаагийн дөрвөн офицерын хурлыг хамтад нь бус тусад нь салгаж хийхээр хэлэлцэж байгаа ажээ.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн хөдөлгөөн болоод Жорж Флойдтой холбоотой уг хэрэг удахгүй болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө анхаарал татах улс төрийн гол сэдвүүдийн нэг болж байна.

Эх сурвалж: ВВС  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.