Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг орон нутгийн сонгуульд бүхэлд оролцуулахгүй байх шийдвэр гарчээ. Дархан-Уул аймгийн АН-ынхан эл шийдвэрийг эсэргүүцэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ. Энэ талаар АН-ын гишүүн Б.Мөнх-Эрдэнээс тодруулсан юм.
Дархан-Уул аймгийн АН-ын гишүүн Б.Мөнх-Эрдэнэ:
-Бидний зүгээс нэг намын нөлөөллөөс болж энэ шийдвэр гарсан гэж үзэж байна. Хандивын дансны баталгаажуулалт хийгдээгүй, тэр бичгээ өгөөгүй гэдэг шалтгаанаар АН-ын сонгуульд оролцох эрхийг хассан. Манай намын гишүүд олон жил сонгуульд оролцож байгаа туршлагатай. Бүх бичиг баримтаа бүрдүүлэн аймгийн Аудитын газарт өгсөн ч нэг бичгийг алга болгож, үүнийгээ ийм бичиг ирээгүй хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Үнэндээ Дархан-Уул аймгийн сонгуулийн хорооны даргын хүүхэд нь аймгийн Аудитын газар ажилладаг. Төрийн байгууллагад нэг намын төлөөлөл ажиллаж, бүхэл бүтэн нэг аймгийн иргэдийг сонголтыг хүндэтгэхгүй иргэдийн сонгох эрхэнд халдаж буй явдал юм.
Дархан-Уул аймаг нь 120 гаруй мянган хүн амтай 10 гаруй мянган АН-ын гишүүдтэй томоохон аймаг. Гэтэл орон нутгийн сонгууль нэг намын сонголттой сонгууль болох гэж байгаа тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна.
Бидний хүсэлтийг 2-3 хоногийн дотор шийдэж өгөхийг шаардаж байна. Зүгээр алгын чинээ цааснаас болж бүхэл бүтэн АН-ын төлөөлөгчид ард иргэдээ төлөөлж чадахгүй байдалд хүрээд байна. Цаашлаад, Дорнод аймгийн Дашбалбар сумаас хэд хэдэн суманд АН-ыг сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гарчхаад байна” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ардын намын коммунистууд болимоор юмаа. Бүхэл бүтэн аймгийг