СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Тогтоолын төслийг баталж, Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.08) нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул тогтоолын хавсралтад дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шидйвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тогтоолын төсөлд тусгажээ. Энэ үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн нийт 90 гаруй хууль тогтоомжийн төслүүдийн талаар Засгийн газар, холбогдох Байнгын хороодоос санал авсны үндсэн дээр тогтоолын хавсралтад тусгасан 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар төсөлд тусгасан байна.

Ингээд Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжлээ.

Кино урлагийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Соёлын сайд С.Чулуун гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өнгөрсөн зуу шахам жилд үндэсний том хэмжээний цөөн хэдэн киног төрийн дэмжлэгээр бүтээсэн. Үүний нэг нь.

Үндэсний язгуур ахуй, өв соёл, амьдралын өвөрмөц хэв маягийг зөв утга агуулгаар гадаадад төдийгүй дотооддоо таниулж сурталчлахад сэтгэлгээний өөрчлөлт хийх цаг болсон гэж үзэж байгаа. Иймээс үүнийг зөв талаас нь таниулж залуу хойч үедээ ойлгуулах, түгээж сурталчлахад яамны зүгээс бүх талаар анхаарч ажиллана. Төрийн бодлогыг авч явах тусгайлсан яамгүй олон жил явж ирснээс үүдэж боловсон хүчний чадвар, чадавх муудсан тал бий. Иймээс сумын соёлын төвийн ажилтнаас эхлээд яамны түвшинд хүртэлх бүх шатанд боловсон хүчнээ чадавхжуулах шаардлага тулгарч байна, энэ чиглэлээр тодорхой бодлого чиглэл гаргаж ажиллана гэдгээ хэллээ.

Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг баталлаа

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжив.

Мөн  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.