Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй 542 ББСБ албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс хөдөө орон нутагт 12,4 хувь, нийслэлд 87,6 хувь нь идэвхтэй ажиллаж байгаа юм.
Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооноос бэлтгэдэг улирлын тайлангаас үзэхэд иргэд арилжааны банкнаас зээл авах нь багасаж, ББСБ-ыг сонгох нь ихэссэн байна.
Санхүүгийн зохицуулах хорооны тайлангаас харахад ББСБ-уудын 90 хувь нь зээлийн үйл ажиллагаа, 27 хувь нь гадаад валютын арилжаа хийж байгаа юм. Салбарын нийт хөрөнгө 2019 оны мөн үеэс 21.5 хувиар буюу 329.1 тэрбум төгрөгөөр өсөж 1.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс харахад иргэд арилжааны банканд бус ББСБ-д хандах нь ихэссэн нь илт байгаа юм.
Иргэд яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан үед банканд ханддаг. Мэдээж түргэн шуурхай найдвартай хүү багатай байх хэрэгтэй. Гэвч арилжааны банк үйлчилгээ удаан, олон төрлийн бичиг баримт шаардаж, иргэдэд явдал чирэгдэл учруулдаг гэх мэт олон шалтгаанаас үүдэн иргэд банкийг бус ББСБ-ыг зорьж байна.
Цаашид арилжааны банкнуудын үйлчилгээ хурдсаж, илүү ухаалаг технологи руу шилжихгүй бол ийнхүү ББСБ-т орон зайгаа алдах магадлал өндөр байгааг дээрх мэдээлэл харуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.