СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-10-07

ВИДЕО: Яармагийн замд гурван өдрийн дотор хоёр хүүхэд гэмтэж, нэг хүүхэд амь насаа алджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Энэ сарын 5-ны өдрийн 16 цаг 45 минутын үед яармагийн замын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан бага насны хоёр хүүхэд машинд дайруулж, таван настай хүүхэд амиа алдсан хэрэг гарсан. Гэтэл уг явдал болоод удалгүй өнөө өглөө дахин нэг хүүхэд тус замаар зам хөндлөн гарч яваад машинд дайруулсан байна.

Яармагийн энэ хавьд маш олон сургууль, цэцэрлэг байдаг учраас хүүхдүүд хэдэн арваараа энэ гарцаар гардаг байна. Гэвч болж байна гэж иргэд үзэж байна.

Яармагийн энэ замтай ижил явган хүний гарц нь тэмдэг тэмдэглэгээгүй, гэрлэн дохиогүй гээд стандартын шаардлага хангаагүй маш олон зам Улаанбаатар хотод байдаг. Зарим замд бүр явган хүний ч гарц байдаггүй. Үүнээс болж явган зорчигчид амь насаа алдсаар байна.

2019 онд л гэхэд  49 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай тоо үзүүлэлт байна. Харин . Үүний дотор 21 хүүхэд эцэг эх асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэж машинд дайруулж амь насаа алдсан байна.

Тиймээс холбогдох газрууд шаардлага байна.  Мөн жолооч нар явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөхийг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.