Энэтхэгийн хамгийн том хувийн номын цуглуулгатай Анке Гоуда сүүлийн 50 жилийн хугацаанд сая гаруй ном, бүтээл цуглуулжээ. Эдгээрийн дунд 66 мянга гаруй сэтгүүл болон Библийн хэдэн зуун хувилбар байгаа аж.
Тэрээр энэхүү цуглуулгаа "Пустака Мане" буюу "Номын байшин" хэмээх газарт хадгалдаг байна. Гоуда сар бүр дор хаяж 1,000 номыг тэтгэврийн мөнгө болон орлогоороо худалдан авдаг гэнэ.
Өдгөө 72 настай Анке Гоуда "Миний аав тариачин байсан. Манай гэр бүл ядуу байсан. Би 50 жилийн турш орон орны хэл дээрх ном зохиол, зоос, мөнгөн дэвсгэрт, марк цуглуулсаар ирсэн. Энэ бол миний хобби. Би аль хэдийн 1.05 сая гаруй ном цуглуулаад байгаа" хэмээн ярьжээ.
Одоо тэрээр өөрийн нүсэр цуглуулгаа ангилан, арчлахад нь туслах сайн дурын ажилчдыг хайж байгаа аж.
Эх сурвалж: South China Morning Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.