СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-27

Ерөнхий сайд, Хотын дарга нарыг огцруулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг огцруулах асуудлыг УИХ, нийслэлийн төвшинд өнөөдөр хэлэлцэнэ.

Уг нь Засгийн тэргүүн, хотын удирдлага хоёрыг огцруулах асуудлыг өнгөрсөн баасан гарагт хэлэлцэхээр төлөвлөсөн ч тодорхой шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл хойшлуулаад байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийнхэн завсарлага авсан юм. Учир нь, тэд хотын даргыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд өөрөө танилцуулах ёстой гэж үзжээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан бөгөөд үүний дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 27 буюу өнөөдрийн дотор асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд үүрэг болгосон юм.

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахаар 27 гишүүн УИХ-д албан бичиг өгсөн. Хуулийн дагуу энэ асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэх учиртай. Тиймээс өнгөрсөн баасан гарагт уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.