Алдарт жүжигчин Жэки Чан 1999 онд Азийн гоо үзэсгэлэнгийн хатан хаан Элейн Нг-тэй болзож байгаад салсан. Тэд салсны дараа Хонконгийн жүжигчин бүсгүй бие давхар гэдгээ зарлаж, охиноо төрүүлэн Жэки Чаны тусламжгүйгээр өсгөж ирсэн.
Тэгвэл эцгээсээ тусдаа амьдарч, өсч хүмүүжсэн 19 настай Этта Нг Канадын сошиал од Анди Аутумтай гэрлэлтээ батлуулжээ. Охид энэ сарын наймны өдөр гэрлэлтээ батлуулсан гэдгээ Инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд зарласан байна.
Шинэхэн хос “хайр үргэлж ялдаг” хэмээн зурган доороо бичиж, Хонконг руу буцсанаа мэдэгджээ. Канадын Торонто хотод ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрдөг ч Хятадын тусгай бүс Хонконгод хуулийн дагуу хүлээн зөвшөөрөөгүй байдаг.
Өнгөрсөн тавдугаар сард ижил хүйстэн хосыг гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрөөгүйгээс болж Канад улсад орон гэргүйчүүдийн тоонд багтсанаа Youtube сүлжээгээр дамжуулан таниулж байсан юм. Охины эцэг жүжигчин Жэки Чан охинтойгоо огт холбоогүй байдаг гэж эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: www.bbc.com