Шинэ Зеландын Мэсон Бэй далайн эрэгт өнгөрсөн амралтын өдрүүдэд 150 орчим халим шидэгдсэн байхыг олжээ.
Далайн эргээр алхаж явсан амрагч олноороо хуурай газарт гарсан халимнуудыг олжээ. Тэднийг олоход тэн хагас нь аль хэдийн үхсэн байсан бол үлдсэн халимнуудын амийг аврахад тун хүнд байгаа аж. Мягмар гарагт амьд үлдсэн халимнуудыг усанд буцааж тавихад сайн дурынхан тусалж байна.
Ойролцоогоор хоёр км-т халимнууд цуваа үүсгэн гацсан байсныг эх сурвалж мэдээлжээ. Шинэ Зеландад ийм үзэгдэл бараг тохиодоггүй, жилийн хугацаанд 85 орчим далайн амьтан үхдэг байна.
Одоогоор уг хэргийн шалтгааныг нарийн тогтоогоогүй, далайн гаралтай ямар нэг өвчин байж магадгүй гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com