Улс тунхагласны баярт зориулан төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 94 уртын дууч, 6 морин хуурч Төрийн ёслол хүндэтгэлийн 10 уртын дууг дуулж түмэн олны сонорыг мялааж байна.
Манай эртний ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанууд монгол улсын уртын дуу "Эртний сайхан", "Түмэн эх"-ээр эхэлж "Асурын өндөр" зэргээр өртөөлж, "Өвгөн шувуу хоёр", "Энх мэндийн хадаг" дуугаар жаргадаг байжээ.
Энэ түүхэн уламжлалыг сэргээх, уламжлалаа хадгалан үлдээх зорилгоор энэ жилийн Улс тунхагласны баярын ойн өдөрт зориулж Төрийн ордонд энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ.