Өнгөрсөн ням гарагт Иран болон Ирак улсуудын хилийн ойролцоо 6,3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар орон нутгийн эх сурвалж мэдээлжээ.
Газар хөдлөлтийн голомт Ираны баруун хэсэгт 8 км-ын гүнд бүртгэгдсэн байна.
Сарпол Захаб, Каср Ширин зэрэг хэд хэдэн тосгонд байшин барилга нурж, хана туурга нь цуурчээ.
Газар хөдлөлтийн улмаас гэнэтийн цочролд орсон хүмүүс гадаа гудамжиндаа гарсан байна. 360 гаруй хүн бэртэж гэмтсэн гэж эх сурвалж мэдээлэв.
Иракийн нийслэл Багдад хотод газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж тавилга хөдөлж, гэрлийн бүрхүүл савчсан байна.
Эх сурвалж: www.cnn.com