СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-26

Он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй түүхэн үйл явдал өдгөөгөөс 94 жилийн өмнө тохиожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм.

Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ. Иймд юм.

Манай улс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай ч 2012 оноос уг өдрийг "тэмдэглэлт өдрийн" түвшинд өнгөрөөх болсон юм. Энэ нь түүхийн чухал үйл явдлыг ач холбогдлыг багасгаж, түүх уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр болсон.

Иймд УИХ-ын гишүүн 9 гишүүн санаачлан парламентээр хэлэлцүүлснээр билээ. 

Уг хууль батлагдсанаар жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг "Улс тунхагласны баяр" хэмээн зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Харин энэ жилийн хувьд "Улс тунхагласны баяр"-ын өдөр даваа гарагт тохиож байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.