Олон Улсын бүжгийн спортын холбоо “Стандарт формэйшн” бүжгийн ДАШТ энэ сарын 24-нд Унгар улсад зохиогдоход ХААИС-ийн цэнгээнт бүжгийн "Хатан туул" хамтлаг Монгол Улсаа тѳлѳѳлѳн амжилттай оролцож наймдугаар байрт шалгарчээ. Энэ удаагийн тэмцээнд хамтлагийн дасгалжуулагч багшаар Монголын бүжгийн спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг, тус хамтлагийн ахлагч, бүжгийн багш Т.Лхагвасүрэн, багш дасгалжуулагчаар Ч.Анхбаяр, уран сайхны удирдагч, ерөнхий зохион байгуулагчаар Л.Цолмон ажиллажээ. ОХУ, Герман, Чех, Польш зэрэг бүжгийн спортоор дэлхийд цойлж яваа европын шилдэг бүжигчидтэй өрсөлдөж, энэ байрт шалгарна гэдэг чамлахааргүй амжилт.
“The Phantom of Opera” дуурийн аялгуунд шинэ найруулгатай бүжиглэсэн “Хатантуул” Европчуудыг гайхашруулжээ
Ийнхүү Монголын бүжигчид бүжгээр дэлхийн дэвжээнд жилээс жилд танигдсаар. ХААИС-ийн “Хатантуул” цэнгээнт бүжгийн хамтлаг нь анх 1995 онд байгуулагдаж 23 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй. Тус хамтлагийн авьяаслаг залуус улсын чанартай тэмцээнд 60 гаруй удаа оролцож Монгол Улсын аварга хамтлагаар олон удаа шалгарч байв.
Тус хамтлаг 2010 онд Польж улсад зохиогдсон Бүжгийн спортын ДАШТ-д монголоос төдийгүй Азиас анх удаа оролцсон түүхтэй. Европчуудын хувьд “Бүжгийн олимп” гэгддэг энэ нэр хүндтэй тэмцээнд монголоос бүжигчид оролцох гэж ирснийг хараад ихэд гайхан, чамлаж бассан, бас сонжсон нүдээр харж байжээ. Дэлхийд алдартай “The Phantom of Opera” дуурийн аялгуунд шинэ найруулга, шинэ хөдөлгөөнтэй бүжиглэсэн “Хатантуул” 16 хамтлагаас наймдугаар байрт шалгаран Европчуудыг гайхашруулсан гэдэг. Өдгөө энэ хамтлагийнхныг европын алдартай хамтлагууд таньдаг болж элгэмсгээр мэндчилдэг гэнэ лээ.
Унгар улсад зохиогдсон “Стандарт формэйшн” бүжгийн ДАШТ