Жүдо бөхийн "Бага Дэлхийн аварга" буюу "Осака-2018" их дуулга тэмцээний гурав дахь өдрийн барилдаанууд тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр Япон улсын жүдоч Кокоро Кагэуротой хүрэл медалийн төлөө барилдаж хэдхэн мөчийн өмнө ялагдсан. Кокоро Кагэурогийн хувьд энэ жил 22 настай залуу тамирчин хэдий ч олон улсын тавцанд хурдтай гарч ирж байгаа юм. Тэрээр 2018 онд Парисын их дуулга, Будапештийн гран при гэсэн 2 тэмцээнд орж нийт 8 барилдаанд 8 ялаад байгаа үзүүлэлттэй байна.
Тэнвэл дөнгөж сая манай бөх Ө.Дүүрэнбаяр ОХУ-ын бөх Башаев Тамерлантай хүрэл медалийн төлөө барилдаж мөн л ялагдлаа. ОХУ-ын бөх Башаев Тамерлан жиндээ 1953 оноотойгоор дэлхийн чансааны 17-д эрэмблэгдэж байна.
Шигшээ барилдааныг шууд үзэх: