АНУ-ын Массачусетсын далайн эрэгт энэ долоо хоногт цаг агаар хүйтэрсний улмаас яст мэлхийнүүд хөлдөж үхэх болжээ.
Далайн эргийн хамгаалагчид хэт хүйтнээс болж хөлдсөн 227 яст мэлхий олсон ч тэдний 54 нь л амьд үлдсэн байна. Үлдсэн 170 гаруй яст мэлхий үхжээ.
Массачусетсын далайн аюулгүй байдлыг хамгаалдаг төрийн бус байгууллага жилийн энэ улиралд эргийг манаж, хөлдсөн яст мэлхийнүүдийг авардаг байна.
Гэхдээ энэ жил урьд өмнөх жилүүдээс олон яст мэлхий хөлдсөн байдалтай олджээ.
Мөн ихэнх яст мэлхий хоол хүнс болон үр удмаа үлдээхэд тохиромжтой газар хайж нүүдэллэх болжээ.
Эх сурвалж: www.cnn.com