Жүдо бөхийн "Бага Дэлхийн аварга" буюу "Осака-2018" их дуулга тэмцээний гурав дахь өдрийн барилдаанууд тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр болон Ө.Дүүрэнбаяр нар хоёул хэсгийн аваргын төлөө барилдсан ч хэн хэн нь ялагдаж дагах барилдаанд барилдсан юм.
Ингээд хоёул өрсөлдөгчөө ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Н.Түвшинбаяр аваргын хувьд Япон улсын жүдоч Кокоро Кагэуротой хүрэл медалийн төлөө хэдхэн мөчийн дараа барилдана. Кокоро Кагэурогийн хувьд энэ жил 22 настай залуу тамирчин хэдий ч олон улсын тавцанд хурдтай гарч ирж байгаа юм. Тэрээр 2018 онд Парисын их дуулга, Будапештийн гран при гэсэн 2 тэмцээнд орж нийт 8 барилдаанд 8 ялаад байгаа үзүүлэлттэй байна.
Ө.Дүүрэнбаяр ОХУ-ын бөх Башаев Тамерлантай хүрэл медалийн төлөө барилдах юм. ОХУ-ын бөх Башаев Тамерлан жиндээ 1953 оноотойгоор дэлхийн чансааны 17-д эрэмблэгдэж байна.
Шигшээ барилдааныг шууд үзэх: