Жүдо бөхийн "Бага Дэлхийн аварга" буюу "Осака-2018" их дуулга тэмцээний гурав дахь өдрийн барилдаанууд тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр болон Ө.Дүүрэнбаяр нар хоёул хэсгийн аваргын төлөө барилдсан ч хэн хэн нь ялагдаж дагах барилдаанд барилдсан юм.
Ингээд хоёул өрсөлдөгчөө ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Н.Түвшинбаяр аваргын хувьд Япон улсын жүдоч Ожитаны Такешитэй барилдаж торгуулиар цэвэр ялсан бол үдээс хойш хүрэл медалийн төлөө барилдана. Түрүү жил Токиогийн их дуулга тэмцээний 1/8-т хоёр бөх учраа таарч Н.Түвшинбаяр аварга ялагдаж байсан бол энэ удаад даагаа нэхэж ийнхүү яллаа.
Н.Түвшинбаяр аваргын дагах барилдааны бичлэг.
Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр аварга хүрэл медалийн төлөө Япон улсын бөх Кагеура Кокоротой барилдана.
Харин Ө.Дүүрэнбаяр Герман улсын Хейнле Свэнтэй барилдан хугацаанаас өмнө цэвэр савлаа. Хоёр бөхийн хувьд урьд нь хоорондоо нэг удаа таарч барилдахад Ө.Дүүрэнбаяр ялж байсан бол хожлын харьцаа энэ мөчөөс эхлэн 2:0 боллоо.
Ө.Дүүрэнбаярын дагах барилдааны бичлэг:
Ө.Дүүрэнбаяр ОХУ-ын бөх Басаев Тамерлантай хүрэл медалийн төлөө барилдах юм.
www.livetv.mn сайт "Осака-2018" их дуулга тэмцээний медалийн төлөөх барилдаануудыг шууд дамжуулан үзүүлэх болно.