Жүдо бөхийн "Бага Дэлхийн аварга" буюу "Осака-2018" их дуулга тэмцээний гурав дахь өдрийн барилдаанууд тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
Эрэгтэйчүүдийн -100 кг жинд барилдсан О.Хангал дагах барилдаанд Швед улсын бөх Дварби Жоакимд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр болон Ө.Дүүрэнбаяр нар хоёул хэсгийн аваргын төлөө барилдсан ч хэн хэн нь ялагдаж одоо дагах барилдаанд барилдах гэж байна.
Н.Түвшинбаяр аварга Япон улсын жүдоч Ожитаны Такешитэй барилдах бол Ө.Дүүрэнбаяр Герман улсын Хейнле Свэнтэй барилдана.
Манай бөхчүүд гуравдугаар дэвжээн дээр дараалан барилдах юм.
Гуравдугаар дэвжээг шууд үзэх.
Санамж: Хэрэв та шууд дамжуулалтаас хоцорсон бол ухрааж үзнэ үү. Бид Монгол бөхчүүдийнхээ барилдааны бичлэгийг дангаар нь та бүхэндээ зориулан удахгүй нийтлэх болно.