Жүдо бөхийн "Бага Дэлхийн аварга" буюу "Осака-2018" их дуулга тэмцээний гурав дахь өдрийн барилдаанууд тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
Өнөөдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -100кг жинд барилдсан залуу бөх О.Хангал маш сайхан барилдаануудыг хийж эхний хоёр өрсөлдөгчөө хугацаанаас өмнө цэвэр савлаа.
Хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Аарон Волфтой барилдаж ялагдал хүлээж одоо дагах барилдаанд Швед улсын бөх Дварби Жоакимтай барилдана.
Тэгвэл -100кг жинд барилдсан Л.Отгонбаатар бүх Японы аваргыг цэвэр савсан ч гуравдугаар тойрогт Канад улсын бөхөд ялагдсанаар тэмцээнээ ѳндѳрлѳлѳѳ.
Эрэгтэйчүүдийн +100кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр болон Ө.Дүүрэнбаяр нар хоёул хэсгийн аваргын төлөө барилдсан хэдий ч хэн хэн нь ялагдаж одоо дагах барилдаанд барилдах гэж байна.
Н.Түвшинбаяр аварга хоёрдугаар тойрогт Риогийн олимпийн Мөнгөн медальт Япон улсын бөх Харасава Хисаёшитай хэрхэн барилдаж ялсан бичлэгийг хамтдаа үзэцгээе.