Жүдо бөхийн "Бага Дэлхийн аварга" буюу "Осака-2018" их дуулга тэмцээний гурав дах өдрийн барилдаанууд эхэллээ.
Эрэгтэйчүүдийн +100кг жинд Хөдөлмөрийн баатар МУГТ Н.Түвшинбаяр аварга А хэсгийн эхний тойрогт Экуадор улсын жүдоч Фигуэро Фреддитэй барилдан цэвэр дарсан бол хоёрдугаар тойрогт Риогийн олимпийн Мөнгөн медальт Япон улсын бөх Харасава Хисаёшиг ялсан.
Яг одоо А хэсгийн аваргын төлөө Недерланд улсын жүдоч Грол Хенктэй барилдах гэж байна. /хоёрдугаар дэвжээ/ Грол Хенк жиндээ 1790 оноотойгоо дэлхийн чансааны 19т эрэмблэгдэж байна. Урьд өмнө нь хоёр жүдоч 4 удаа учраа тааран барилдахад манай аваргыг 4 удаа ялж байсан юм байна.
Бид Монгол жүдочдоо татамид гарах мөчид шуурхай мэдээлж байх болно.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ
Дөрөвдүгээр дэвжээ