Жүдо бөхийн "Бага Дэлхийн аварга" буюу "Осака-2018" их дуулга тэмцээний гурав дах өдрийн барилдаанууд эхэллээ.
Эрэгтэйчүүдийн +100кг жинд Ө.Дүүрэнбаяр Япон улсын жүдоч Кагеура Кокоротой хэсгийн аваргын төлөө барилдахаар дэвжээнд гарч ирлээ. Ө.Дүүрэнбаярын хувьд D хэсгийг тэргүүлэн барилдаж байгаа ба эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Куба улсын жүдочийг цэвэр савсан юм. Ө.Дүүрэнбаяр жиндээ 3568 оноотойгоор дэлхийн чансааны дѳрѳвт эрэмблэгдэж байгаа бол Япон жүдоч Кагеура Кокоро жиндээ 2700 оноотойгоор наймд эрэмблэгдэж байна.
Япон жүдоч Кагеура Кокоро саяхан болж өнгөрсөн Кодокан цомын тэмцээнд түрүүлсэн 22 настай залуу тамирчин юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ
Дөрөвдүгээр дэвжээ