Монгол хэл уран яруу үг хэллэгээр баялаг, аялгуут сайхан хэл гэж бид ярих дуртай.
ӨМӨЗО-ы Нийгмийн Шинжлэх ухааны академи Монгол хэлний уран яруу үг хэллэгийг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх томоохон төсөл хэрэгжүүлж байна.
Тус академи 1225-1453 оны хооронд хэрэглэгдэж байсан Монгол уламжлалт хэл яриаг цуглуулсан 120 сая үг бүхий цахим санг бүрдүүлж байгаа юм.
Төсөл 2024 онд бүрэн хэрэгжиж Монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх, орчин үеийн хэрэглээнд илүү өргөн дэлгэр ашиглахад чиглэсэн дэлхий дээрх хамгийн үнэ цэнэтэй, иж бүрэн сан болно гэжээ.
Орчин цагийн Монгол хэл яриаг хууль дүрэм заасан, утга уран зохиол урлагийн, мэдээ мэдээллийн, анагаах ухааны, боловсролын ба цэргийн гэж ангилах юм байна.
Одоогоор найман сая үгийг баталгаажуулан бүртгэжээ.
Эх сурвалж: www.xinhuanet.com