Жүдо бөхийн "Бага Дэлхийн аварга" буюу "Осака-2018" их дуулга тэмцээний гурав дах өдрийн барилдаанууд эхэллээ.
Яг одоо эрэгтэйчүүдийн +100кг жинд Ө.Дүүрэнбаяр Куба улсын жүдоч Гранда Андитай барилдахаар дэвжээнд гарч ирлээ. Ө.Дүүрэнбаярын хувьд D хэсгийг тэргүүлэн барилдаж байгаа ба эхний тойрогт гоц мөргөсөн юм. Тэрээр жиндээ 3568 оноотойгоор дэлхийн чансааны 4-т эрэмблэгдэж байгаа бол Куба улсын жүдоч жиндээ 1632 оноотойгоор 26д эрэмблэгдэж байна.
Өмнө нь хоёр жүдоч энэ жилийн дэлхийн аваргаар 1/8 дээр нэг удаа тааран барилдахад манай бөх Ө.Дүүрэнбаяр ялж байсан юм.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ
Дөрөвдүгээр дэвжээ