Жүдо бөхийн "Бага Дэлхийн аварга" буюу "Осака-2018" их дуулга тэмцээний гурав дах өдрийн барилдаанууд эхэллээ.
Дөнгөж сая эрэгтэйчүүдийн +100кг жинд Хөдөлмөрийн баатар МУГТ Н.Түвшинбаяр аварга А хэсгийн эхний тойрогт Экуадор улсын жүдоч Фигуэро Фреддитэй барилдан цэвэр дарсан бол одоо хоёрдугаар тойрогт Япон улсын бөх Харасава Хисаёшитэй барилдахаар дэвжээнд гарч ирж байна. /хоёрдугаар дэвжээ/ Япон улсын жүдоч Харасава Хисаёшигийн хувьд 1955 оноотойгоор жиндээ 16д эрэмблэгдэж байгаа бол Н.Түвшинбаяр аварга маань 1686 оноотойгоор жиндээ 23д эрэмблэгдэж байгаа юм. Харасава Хисаёши нь Риогийн олимпийн Мөнгөн меадлтайгаас гадна энэ онд дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн билээ.
Бид Монгол жүдочдоо татамид гарах мөчид шуурхай мэдээллэж байх болно.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ
Дөрөвдүгээр дэвжээ