Жүдо бөхийн "Бага Дэлхийн аварга" буюу "Осака-2018" их дуулга тэмцээний гурав дах өдрийн барилдаанууд эхэллээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн 78кг, +78кг жингийн барилдаанууд дөрвөн дэвжээн дээр зэрэг явагдана. Манай бөхчүүдэээс өнөөдөр "Монголын жүдогийн бэлгэ тэмдэг" Н.Түвшинбаяр аварга тэргүүтэй 4 жүдоч татамид гарна.
Яг одоо эрэгтэйчүүдийн +100кг жинд Хөдөлмөрийн баатар МУГТ Н.Түвшинбаяр аварга А хэсгийн эхний тойрогт Экуадор улсын жүдоч Фигуэро Фреддитэй барилдах гэж байна. Экуадор жүдочийн хувьд энэ жил дөнгөж 23 настай залуу тамирчин бөгөөд жиндээ 1311 оноотойгоор дэлхийн чансааны 33т эрэмблэгдэж байна. МУГТ Н.Түвшинбаяр аварга маань шинэчилсэн чансаагаар 1686 оноотойгоор дэлхийн чансааны 23т эрэмблэгдэж байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ
Дөрөвдүгээр дэвжээ