Жүдо бөхийн "Бага Дэлхийн аварга" буюу "Осака-2018" их дуулга тэмцээний гурав дах өдрийн барилдаанууд эхэллээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн 78кг, +78кг жингийн барилдаанууд дөрвөн дэвжээн дээр зэрэг явагдана. Манай бөхчүүдэээс өнөөдөр "Монголын жүдогийн бэлгэ тэмдэг" Н.Түвшинбаяр аварга тэргүүтэй 4 жүдоч татамид гарна.
Эрэгтэйчүүдийн 100кг жинд: О.Хангал В хэсэг эхний тойрогт IJF-ийн нэр дээр барилдаж буй Мисенга Пополетэй яг одоо 4 дүгээр дэвжээн дээр барилдана. Мөн жингийн D хэсэгт Л.Отгонбаатар эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Эрэгтэйчүүдийн +100кг жинд: Хөдөлмөрийн баатар МУГТ Н.Түвшинбаяр аварга А хэсгийн эхний тойрогт Экуадор улсын жүдоч Фигуэро Фреддитэй барилдах бол Ө.Дүүрэнбаяр энэ жингийн D хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөөд байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ
Дөрөвдүгээр дэвжээ