Жүдо бөхийн "Бага Дэлхийн аварга" буюу "Осака-2018" их дуулга тэмцээн хоёр өдрийн турш гайхалтай барилдаануудаар дүүрэн байлаа.
Хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсын баг тамирчид 1 мөнгөн медаль, 1 хүрэл медаль, 2 долоодугаар байр эзэлсэн амжилтаар 5 тивийн 70 орноос дөрөвдүгээр байранд жагсаж байна.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн 78кг, +78кг жингийн барилдаанууд дөрвөн дэвжээн дээр зэрэг явагдана. Манай бөхчүүдэээс өнөөдөр "Монголын жүдогийн бэлгэ тэмдэг" Н.Түвшинбаяр аварга тэргүүтэй 4 жүдоч татамид гарна.
Тойргийн барилдаанууд Монголын цагаар өглөө 10:00 цагт эхлэж медалийн төлөөх барилдаанууд 16:30 цагт эхлэх хуваарьтай байна. Манай www.livetv.mn сайт тэмцээнийг шуурхай шууд дамжуулахаар ажиллаж байна.
Эрэгтэйчүүдийн -100кг жинд О.Хангал, Л.Отгонбаатар нар барилдана.
Эрэгтэйчүүдийн +100кг жинд Хөдөлмөрийн баатар МУГТ Н.Түвшинбаяр А хэсэгт барилдах бол D хэсгийг Ө.Дүүрэнбаяр тэргүүлэн барилдана.
"Осака-2018" жүдо бөхийн их дуулга тэмцээний эхний өдрийн шилдэг цэвэр ялалтууд:
"Осака-2018" жүдо бөхийн их дуулга тэмцээний хоёр дах өдрийн шилдэг цэвэр ялалтууд: