Баасан гарагт төрийн ордонд болсон "Жижиг дунд үйлдвэрлэлийг жинхэнэ эздэд нь" нэртэй хэлэлцүүлэг өрнөж, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүд оролцсон.
Төрөөс ЖДҮ эрхлэгчдэд хөнгөлттэй зээл олгохоор заасан ч жинхэнэ эзэд нь хүртэж чадаагүй уг зээлээр төрийн өндөр албан тушаалтнууд "тансагласан"-д гомдолтой байгаагаа тэд хэлж байсан.
Тэгвэл тэрхүү зээлээс хэн хүртэх боломжтой вэ, хэн нь гар хүрч болохгүй вэ гэдгийг холбогдох хууль, журмаас нь сөхөж харъя.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж хэн бэ?
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч:
-Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
-Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
-Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
-Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд 1 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
-Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 50-250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнийг хэлнэ.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хэн хамаарахгүй вэ?
Дараахь төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хамаардаггүй. Үүнд:
-Тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл;
-Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа;
-Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ;
-Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа эрхэлдэг бол ЖДҮ эрхлэгч биш гэсэн үг.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулдаг учраас хэрэгжүүлэх хугацаа нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байх аж.
Төрийн ордонд болсон хэлэлцүүлгээс дамжуулсан LIVE: