СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-25

С.Шойгу байлдааны техник өгөөгүй гэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-ын чуулганы энэ сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Оросын Батлан хамгаалахын сайд С.Шойгу ирээд танк, зэвсэг өгсөн байна. Энэ танк, зэвсгээр яах гэж байгаа юм бэ?”  гэсэн асуудлыг ярисан. 

Тэгвэл энэ асуудлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас УИХ-ын дарга М.Энхболдод тайлбар хүргүүлжээ. Тайлбараар дамжуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн хэлсэн үг хоёр улсын Батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул УИХ-ын чуулганы хуралдаан дээр залруулга хийхийг хүссэн байна.

Тус тайлбарт Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу нь Монгол Улсад албан ёсоор айлчлахдаа байлдааны техник зэвсэглэл өгөөгүй болохыг мэдэгджээ. Харин айлчлалын хүрээнд нисэх онгоц, нисдэг тэрэгний газрын үйлчилгээний зориулалттай тусгай тоноглолтой автотехникийг хүлээлгэн өгсөн гэдгийг дурьдсан байна.

Тайлбарын хувийг мөн Ерөнхийлөгчид хүргүүлжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.