Дэлхийн шилдгүүдийн уралдах хүсэл мөрөөдлийн оргил нь байсаар ирсэн Дакар раллигийн 41 дэх удаагийн тэмцээн ирэх жилийн 01.06-17-нд Перу улсын нутаг дэвсгэрт 10 үе шаттай зохион байгуулагдах юм. Перугийн элсэн манханд 10 хоногийн турш 5000 км уралдах энэ уралдаанд Монгол орноо төлөөлж ах дүүс Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, мөн мотоциклийн төрөлд ОУХМ Н.Лхамаа нар өрсөлдөхөөр болсон билээ.
Дакар раллигийн UTV ангилалд Монголын тамирчдын автомашин 413 дугаартай тоос татуулна
"ДАКАР-2019" уралдаанд оролцохоор ах дүүс Франц улсад хөл тавьж, автомашинаа техникийн үзлэгт оруулан хүлээлгэж өгсөн байна. Дакар раллигийн UTV ангилалд Монголын тамирчдын авто машин 413 дугаартай тоос татуулан хурд сорих нь ээ. Дашрамд дуулгахад ОУХМ Н.Лхамаагийн хөлөглөн уралдах Японы “YAMAHA” фирмийн мотоцикль техникийн үзлэгт ороход бэлэн болжээ.
Автомашинаа техникийн үзлэгт оруулан хүлээлгэж өгчээ.