Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан шалгалт хийх явцад нэгэн иргэн хууль бусаар их хэмжээний тарвага агнаж, тээвэрлэж явсныг илрүүлжээ. Тарваганы тулмыг аймгийн Зооноз өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэнд холбогдох хуулийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Зооноз өвчин судлалын төв хамтран явуулж байгаа аж.