СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-24

Өнцгөө алдмааргүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн бариад байгаа билээ. Уг тогтоолын төсөлд дурдагдсан долоон үндэслэлийн хамгийн эхнийх нь буюу ЖДҮХС-аас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцохгүй байгаа гэх үндэслэлийг онцольё.

Долоогийн тоонд сүжиг муутай Монгол зан заншлыг ч бодсон тэр яагаад заавал долоогийн тоо дурдагдаад байгаа нь сонин

Уг тогтоолын төсөлд: “Засгийн газрын сайд нар уг зээлээс авсан төдийгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч ажлын албаны даргаараа дамжуулан энэ асуудалд хутгалдан оролцож, зарим аж ахуй нэгжид шууд зээл олгуулсан байж магадгүй тухай мэдээлэл байна. Зээл авсан төрийн албан хаагчдад ёс зүйн болон улс төрийн хариуцлага тооцох тухай . Харин ч эсрэгээрээ, ” гэжээ.

Энэ ч үнэний ортой. Анх ЖДҮСХ-аас зээл авсан хүмүүст хариуцлага тооц гэж эхэлсэн өнөөгийн улс төрийн сенсааци сүүлдээ хаа хамаагүй хотын дарга, их хурал дахь бүлгийн даргыг огцруулах, бүр цаашлаад 60 тэрбум төгрөг гэх 2 жилийн турш яригдсан сэдэв рүү хальж, өнгөрөгч 7 хоногт бүр УИХ-ыг тараах “бойкот” дээрээ туллаа.

Магадгүй ард түмний дургүйцлийг асар ихээр төрүүлж буй 60 тэрбумын хэрэгт хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байгаа. Гэвч .

Улс төр гэж ердөө энэ аж. Өнцгийг алдуулж, өмнөх хэргийг сэргээж, дуулиан шуугианыг далимдуулан гэм буруугаа нууцлах, цаашилбал шинэ шинэ сэдвээр сенсааци дэгдээж ард түмнийг мунхруулах...

Эцсийн дүндээ бид жинхэнээсээ . Тэднийг мартагнуулах хэрэг сэдээд буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт тэр тусам нь хариуцлага тооцох хэрэгтэй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.