СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-26

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт мотоцикл унахыг хориглов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, учирч болох хохирол, эрсдэлийг багасгах зорилгоор .

Дорнод аймгийн Цагдаагийн газраас мотоциклийн хөдөлгөөнийг хориглох тухай аймгийн Засаг даргад ирүүлсэн хүсэлтийн дагуу “Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох тухай” аймгийн Засаг даргын А/544 дүгээр захирамжаар энэ төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн албаны мэдээллээр  .

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт мотоциклийн хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хоригложээ

Халтиргаа гулгаа ихтэй өвлийн улиралд мотоцикл эзэмшигчдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүрийн энэ цагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглодог боловч иргэд нууцаар мотоциклтой зорчих тохиолдол гардаг.

Иймд ИРГЭН ТА өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүссэн өвлийн улиралд мотоциклоор  замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.