"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөөний 10:00 цагт эхэлсэн билээ.
Шүүх хуралдаан 17:00 цагийн үед дуусаж шүүгчид шийдвэрээ танилцууллаа.
Шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хорих ял оноожээ. Уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.