СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хилийн боомтууд даваа гаригт ажиллахгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Ингэснээр арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг бүх нийтийн баярын өдөр болгосон юм.

1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан

Монголын түүхийн томоохон үйл явдал тохиосон учир энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж үзсэн байдаг.

Энэ жилийн хувьд Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласан баярын өдөр Даваа гарагт тохионо. Тиймээс арваннэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт бүх нийтээрээ амарна гэдгийг  Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдсэн. 

3.1.1-д “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ гэж заасан байдаг.

Мөн энэ өдөр “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” . Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.