Австралийн эргийн ойролцоо аялж байсан Америкийн жуулчны завь хөмөрч, хүйтэн харанхуй шөнийг хөмөрсөн завин дээр өнгөрөөжээ.
Эргийн хамгаалалтын алба далайн хүйтэн усанд шөнийн 12 цагийг өнгөрөөсөн жуулчныг эсэн мэнд аварсан байна.
Америкийн иргэн 29 настай жуулчин Леви Вервоест Күйнслэндийн далайн эргээс 40 км орчим аялж байгаад завь руу нь ус орж гацжээ.
Жуулчны завь хэдхэн минутын дотор хөмөрсөн ба азаар тусламж дуудах гэрэлт дохио илгээж амжсан байна.
Хэрэв уг дохиог илгээгээгүй байсан бол жуулчныг аварч чадахгүй байсан байж магадгүй гэж аврагчид ярьжээ.
Леви Вервоест нь Австралийн далайн эргээр нэг ч эрсдэлгүй гурван жил аялсан байна. Завьтай хамт гадаад пасспорт бусад бичиг баримт, эд зүйлсээ цөмийг нь далайд алджээ.
Эх сурвалж: www.reuters.com