- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Ойролцоогоор дөрвөн эмэгтэй тутмын нэг нь сэтгэл мэдрэлийн өвчтэй байдаг гэж Их Британийн мэргэжилтнүүд тогтоожээ. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлөө барьдаггүй, сэтгэлээр амархан унах, тайван бус байх зэргээр сэтгэцийн гажиг илэрдэг байна.
Нэн ялангуяа 17-19 насны охид хөвгүүдээс хоёр дахин илүү сэтгэцийн өвчинд нэрвэгдэх магадлалтай гэжээ. Сэтгэл санааны тайван бус байдал залуу охидод илүү түгээмэл илэрч, нас ахихын хэрээр хүндэрдэг гэж судлаачид үзжээ.
5-15 настай есөн хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй нүүр тулдаг гэнэ. Залуу охид бие галбир, шалтгалтын стресс, сошиал сүлжээний сөрөг нөлөө зэргээс улбаалж сэтгэл санаагаар унахаас гадна цахим болон бэлгийн хүчирхийллийн хохирогч болох магадлал өндөр байдаг. 9,000 хүний дунд хийсэн судалгааны дүнд охидын сэтгэлзүйн байдал эрсдэлтэй түвшинд хүрснийг Их Британийн Эзэн хааны сэтгэл мэдрэлийн коллежоос анхааруулжээ.
Тус коллежийн эмч мэргэжилтнүүдийн ярьснаар хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүдийн ихэнх нь залуу бүсгүйчүүд байдаг аж. Хүүхэд наснаас эхэлсэн сэтгэл санааны зовиураас болж аз жаргалтай байх хугацаандаа амиа егүүтгэх талаар бодож ирсэн хохирогчид олон.
Тиймээс Их Британийн эмч мэргэжилтнүүд хүүхдэд тавих халамж анхаарлаа сайжруулж, Засгийн газрын зүгээс тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.
Эх сурвалж: www.bbc.com