Монголын эдийн засгийн өсөлт хурдацтай өсч, дэлхийн зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнэ сэргэсэн гэж эдийн засагчид үзжээ.
Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн профессор Ж.Дэлгэрсайхан Хятадын Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа “Монголын эдийн засгийн ерөнхий үзүүлэлт дэлхийн зах зээл дээр өсч байна, Олон улсын валютын сангийн үйл ажиллагаа гурван жилээр сунгагдсан” гэсэн байна.
Үргэлжлүүлэн “Үндэсний Статистикийн газрын мэдээгээр Монголын ДНБ жил бүр 6,4 хувиар өсөх болсон. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар ДНБ 12,8 их наяд төгрөг буюу таван тэрбум ам.долларт хүрсэн. Энэ бол эдийн засаг хурдацтай өсч байгаагийн илрэл” гэжээ.
Профессор Дэлгэрсайханы таамаглаж байгаагаар дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэ дараа жил өссөн хэвээр, эдийн засгийн өсөлт нэмэгдсэн хэвээр байх юм.
Гэсэн ч улс төрийн тогтворгүй байдал хурцадвал эдийн засгийн өсөлтийг эрсдэлд оруулж магадгүй. Тиймээс “улс төрийн тогтвортой орчныг бүрдүүлж байж эдийн засгийн өсөлтийг дэмжих ёстой” гэж Дэлгэрсайхан профессор Хятадын агентлагт ярьсан байна.
Эх сурвалж: www.xinhuanet.com