Өнөөдөр өглөө 9-10 цагийн хооронд Хятадын Консулын байр луу зэвсэгт этгээдүүд халдсан тухай мэдээлжээ. Пакистаны хамгийн том хот Карачид байдаг Хятадын дипломат байр луу халдсаны улмаас цагдаагийн дүрэмт хувцастай хоёр хүн болон халдлага үйлдсэн гурван этгээд амиа алдсан байна.
Хятадын Консулын газар хотын хамгийн өндөр хамгаалалттай бүсэд оршдог. Халдлагыг Балочитаны чөлөөлөх армийн зэвсэгт этгээдүүд үйлдсэн гэдгээ цахим сүлжээгээр дамжуулж албан ёсоор мэдэгджээ. Консулын албаны ажилтнууд бүгд эсэн мэнд гэдгийг мэдээллээ.
Хэргийн газарт байсан гэрчүүдийн ярьснаар өглөө эрт бөмбөг дэлбэрэх чимээ гарсан ба өтгөн хар утаа суунаглаж байжээ. Пакистаны аюулгүйн албаныхан дайралт эхлээд удалгүй хэргийн газарт түргэн шуурхай иржээ.
Хятад, Пакистан улсууд хил залгаа оршдог ойрын холбоотнууд юм. Манай урд хөрш тус улсад дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд асар их хэмжээний хөрөнгө оруулсаар ирсэн. Балочитсан бол Пакистаны хамгийн ядуу муж ба Хятадын хөрөнгө оруулалтын төсөл энд төвлөрч байна.
Эх сурвалж: www.bbc.com