Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 3.7 хувийг эзэлж байгаа нь өвчлөлийн байдал харьцангуй тогтвортой байгааг харуулж байна.
Чингэлтэй дүүрэгт нийт амбулаторийн үзлэгийн 3.6 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа юм. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нийт батлагдсан 75 ортой бөгөөд нэмэлтээр 100 ор гаргах нөөц бололтой аж. Өнөөдрийн байдлаар, тус эмнэлэгт 100 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас нэмэлтээр 15 ор дэлгэн хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
нийслэлийн хэмжээнд 977 хүүхдийн ор байгаа ч томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үед энэ нь хүрэлцдэггүй. Тиймээс энэ жил 850 орыг нэмэлтээр гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа
Сүхбаатар дүүрэгт нийт амбулаторийн үзлэгийн 3.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Дүүргийн эрүүл мэндийн төвд ачаалал хэвийн, томуугийн дэгдэлтийн үед хүүхдийн түргэн тусламжийн дуудлагаар өдөрт 25-30 хүнд үйлчлэх боломжтой ажээ.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нийт батлагдсан 125 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар, 105 хүүхэд хэвтэн эмчлүүлж орны хүлээгдэл, чирэгдэлгүй ажиллаж байна. Тус эмнэлгийн статистик мэдээгээр, арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байсан боловч энэ сарын 15-наас буурах хандлагатай байгааг мэдэгдсэн юм.
Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд бэлтгэл ажлаа бүрэн хангасан гэнэ. Улсын хэмжээнд нийт хэвтүүлэн эмчлэх 22 мянган ор байдгаас 2500 нь хүүхдийн ор. Тэдгээрээс нийслэлийн хэмжээнд 977 хүүхдийн ор байгаа ч томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үед энэ нь хүрэлцдэггүй.
Тиймээс энэ жил 850 орыг нэмэлтээр гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Тухайлбал насанд хүрэгсдийн 400 гаруй орыг хүүхдийн ор луу шилжүүлж, үлдсэнийг нь нэмэлтээр гаргахаар төлөвлөсөн. Эрүүл мэндийн сайдын албан даалгавар, тушаалын хүрээнд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг тодорхой хувиас дээш гарсан нөхцөлд үе шаттай арга хэмжээ авч, эмнэлгүүд төлөвлөгөөний дагуу ажиллана. ЭМЯ, БСШУЯ-тай хамтран ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг 2018 оны арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 01-нд болгохоор зохицуулалт хийсэн. Хэдийгээр амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхэд илүүтэй өвддөг ч ЕБС-ийн сурагчид уг өвчний халдварыг зөөвөрлөх бас нэгэн хүчин зүйл болж байгаа учраас олон нийтийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах гэсэн зорилготой юм” Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ярилаа.