УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэж УИХ-ын нэр бүхий гишүүд мэдэгдэж чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа билээ. Өнөөдөр өглөө хуралдсан чуулганы хуралдааны ирц хангалттай хэмжээнд хүрсэн ч МАН-ын бүлэг завсарлага авсан тул мөн л нэгдсэн хуралдаан завсарласан.
УИХ-ын чуулганы үйл ажиллагаа ийм байдалтай байгаад гишүүд ямар дүгнэлт хийж байгааг бид тодрууллаа.