НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хотын дарга С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч өнөөдрийн 15.00 цагт хүртэл хойшлууллаа. Учир нь уг хуралдааныг хийхийн өмнө НИТХ дахь МАН-ын бүлэг эл асуудлыг хэлэлцэн саналаа нэгтгэх шаардлагатай гэж үзэв.
Бүлгийн даргын асуудал бас яригдаж байгаа бөгөөд дотооддоо шийдээд цааш нь хурлаа үргэлжлүүлнэ. Өнөөдөр хотын даргыг огцруулах эсэх шийдвэр гарна гэж бодож байна
НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан ЖДҮХС-гаас 1.3 тэрбум зээл авсан тогтоогдоод байгаа энэ асуудалд НИТХ-ын дарга МАН-ын бүлгийн дарга Ц.Амарсайхан “Хурлын даргын хувьд хэн нэгэн төлөөлөгч ингэ лээ, тэглээ гэж тэр хүнийн өмнөөс байр сууриа илэрхийлэх нь зохисгүй байх. Энэ асуудал хууль журмын хүрээнд шийдэгдэх байх. Зээлийг өөрөө авсан юм уу, өрөөлд авсан эсэх талаар тодорхой мэдээлэл алга хуулийн байгууллага шалгаж байгаа гэсэн. МАН бүлэг хуралдахгүй байгаа шалтгаан байхгүй. Бүлгийн гишүүд ирчихсэн байгаа бүлэг дотроо бас ярилцаж зарим нэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байгаа учраас бүлгийн хурлаа 14.00 цаг хүртэл хойшлууллаа. Бүлгийн даргын асуудал бас яригдаж байгаа бөгөөд дотооддоо шийдээд цааш нь хурлаа үргэлжлүүлнэ. Өнөөдөр хотын даргыг огцруулах эсэх шийдвэр гарна гэж бодож байна” хэмээв.
АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү
“Дэгийн дагуу тав хоногийн өмнө зарлаад манай бүлгийн гишүүд 09.00 цагт ирсэн. Бүлгийн байр сууриа хурал эхлэхээр танилцуулна. НИТХ-ын МАН-ын бүлэг нь хуралдаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй хойшлуулж байна. Нийслэлийн иргэдийг хүндэтгээд албан ёсоор хойшлуулснаа хэлсэнгүй” хэмээв.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус V хуралдаан 09.30 цагт эхлэх ёстой байсан ч бүлэг хуралдаж байна гэсээр 12.30 цагт хойшлуулснаа мэдэгдсэн юм. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг огцруулах санал гаргасныг Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм. Иймээс энэ асуудлыг НИТХ-аар хэлэлцэх шаардлагатай болсон юм.