Нидерландын цагдаа нар угаалгын машин дотор нуусан байсан 350,000 евро буюу 400,000 ам.доллартай /тэрбум төгрөг/ тэнцэхүйц их хэмжээний мөнгө олжээ.
Уг хэрэгт сэжиглэн 24 настай эрэгтэйг баривчлан саатуулсан байна.
Цагдаагийн ажилтнууд Амстердам хотод бүртгэлгүй оршин суудаг иргэдийг шалгаж байхдаа тэдний амьдарч байсан байшингийн угаалгын машин дотор их хэмжээний мөнгө байсныг илрүүлжээ.
Угаалгын машины бортого дотор байсан мөнгө ихэвчлэн боодолтой 20 ба 50 еврогийн дэвсгэртүүд байж.
Мөн мөнгө тоолдог машин, галт зэвсэг, хэд хэдэн төрлийн гар утаснуудыг бүртгэлгүй амьдарч байсан иргэдийн байшингаас олсон байна.
Нидерландын цагдаагийн газраас сэжигтнээр баригдсан эрэгтэйн нэр болон бусад мэдээллийг нууцалжээ.
Эх сурвалж: www.nydailynews.com