Солонгосууд нохойн маханд дуртай. Гэхдээ эрх баригчид нохойн махнаас татгалзаж эхэлжээ. Тус улсад үйл ажиллагаа явуулдаг нохой нядалгааны хамгийн том газрыг хаасан байна. Жилдээ сая гаруй нохой ирдэг байсан нядалгааны газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчилнө гэжээ.
Сённам хотод байдаг Таепён-дон нядалгааны газарт нохойн амийг тасдах, үсийг нь хуулах цахилгаан төхөөрөмжүүд ажилладаг байжээ. Хүний нүдээр харахад ч бэрх харгислал энд явуулдаг байна. Ойролцоогоор зургаан том барилгаас бүрдсэн цогцолборыг амьтдад ээлтэй цэцэрлэгт хүрээлэн болгож байгаа нь түүхэн үйл явдал гэж амьтны эрхийг хамгаалагчид үзжээ.
Өмнөд Солонгосчууд нохойг идэх гэж биш тэжээвэр амьтан болгохыг амьтны эрхийн төлөө тэмцэгчид уриалж, эрх баригчдад хандсанаар үр дүн гарсаар байна. Тухайлбал тус улсад нохойн махаар үйлчилдэг 1,500 зоогийн газар байсан нь 2015 он гэхэд 700 болж буурчээ. Зун бүр гурав хоногийн турш нохойн махыг халуун ногоогоор амталж хоол хийж тэмдэглэдэг баяр болдог. Энэ баярын үеэр ч мөн нохойн мах хэрэглэхийг хориглох хэрэгтэй гэж амьтны эрхийг хамгаалагчид үзэж байна.
Эх сурвалж: www.bbc.com