СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-23

Дараагийн хотын дарга хэн бэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлыг өнөөдөр НИТХ хэлэлцэж байна. 14 хоногийн өмнө Ерөнхий сайд хотын дарга С.Батболдтой хамтран ажиллах боломжгүй гэж үзсэнээр огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх саналыг НИТХ-д оруулсан билээ.

Энэ асуудлал хөндөгдөж эхэлсэн өдрөөс

Тодруулбал, дараагийн хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн МАН-ын хорооны орон тооны бус дэд даргаар сонгогдсон “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар болон “Эрдэнэс Монгол” компанийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяр нарыг хотын даргад өрсөлдөх тухай мэдээлэл цацагдаж эхлэв.

Үүнтэй зэрэгцэн бас нэг нэр дуулдаж буй нь МАН-ын генсекээр ажиллаж буй Д.Амарбаясгалан юм. Түүнийг хэдийгээр ЖДҮСХ-аас зээл авсан хэрэгт буруутгаж, албан тушаалаа өгөхийг намынх нь зарим гишүүд шаардаж буй ч тэрбээр МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тун дотны хамтрагч.

Тэр ч битгий хэл өнгөрсөн жил Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах “операци”-ийг амжилттай гүйцэтгэсэн, У.Хүрэлсүхийг МАН-ын дарга болоход намын гишүүдээ “удирдан” дэмжлэг үзүүлсэн зэргээс харвал Д.Амарбаясгалан сайдын албан тушаалаас ч үнэтэй хотын даргын албан тушаалд “дэвшиж” магадгүй байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.