СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-23

Өнөөдөр Хотын дарга С.Батболдын "хувь заяа" шийдэгдэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

11 сарын эхээр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ЖДҮХС-аас зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх байсан ч намын дарга бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Батболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг огцруулах асуудлыг оруулж хэлэлцүүлсэн. ЖДҮХС-ийн хэргийг мартагнуулж, өнцгийг өөр зүгт залсан энэ үйл явдлаас хойш 10 гаран хоног өнгөрчээ.

Өнөөдөр НИТХ хуралдаж Хотын дарга С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэл алга гэж үзсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг албан тушаалаас нь чөлөөлсөн. Харин .

Хотын дарга С.Батболд нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөж, Ерөнхий сайдын тал буюу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт ялагдсан нь түүнийг хотын мэрийн суудлаа алдахад дөхөм болсон гэхэд болно. Гэхдээ Засгийн газрыг огцруулах эсэх нь эгзэгтэй байгаа энэ үед асуудал хэрхэн шийдэгдэх нь эргэлзээтэй юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.